Гараар шинжих арга

Хvнд єєрийн заяа тавилан явах ёстой зам гэж байдаг аж. Энэ бvгдийг урьдчилан мэдэхэд алганы хээ, гарын хурууны зураас тусалдаг аж.
1910 оны vед Парисын Монмартр дvvргийн нэгэн гудамжинд хоёр зураач залуу мєрєн дээгvvрээ давуун хар алчуур тохсон цыганд гарын алгаа харуулан мэргэлvvлэхдээ, vзмэрчээ дооглон инээж, тэр ч байтугай, явахдаа хvvхнийг гараас нь чангааж уурыг нь хvргэсэн байна. Тэгтэл мєнєєх цыган хvvхэн тэдний араас дуудан зогсоож, Би та нарт байгаа vнэнийг хэлье. Бурхан та хоёрыг ивээх болтугай гэж хэлсэн гэдэг. Мэргэч хоёр залуугийн нэгийг нь богино настай, нvд анихдаа их зовно гэсэн бол нєгєєг нь 90 гарна, гэхдээ сvнс нь амарахгvй амьдралын сvvлчийн єдрvvдийг жаргалтай єнгєрєєнє хэмээн мэргэлжээ.
Єєрийг нь шоолсон учраас цыган хvvхэн ингэж бэлгэ дэмбэрэлгvй юм ярилаа гэж болсон явдлын талаар зvггvй залуус єєр хоорондоо яриад єнгєрчээ. Тэд бол Италийн нэрт зураач Амедео Модильян, Испанийн алдарт Пабло Пикассо нар байжээ. Цыгантай уулзаж явах vедээ тэд залуухан алдар цууд гарахаа тєсєєлж ч явсангvй. Гагцхvv залуугийн хvсэл зорилгодоо хєтлєгдєн зураг зурж, аяга шар айрагны мєнгє олох аргаа хайж явсан гэдэг. Харин тэр явдлаас хойш олон жилийн дараа Амедео Модильяныг 36-тай нас барахад нь цыган хvvхний хэлсэн vгийг эргэн санасан аж. Модильян уушигны хорт хавдар тусч, єєд болохынхоо ємнє маш євдєж шаналсан гэдэг. Тэр євчнєє намжаахын тулд vе vе архи уудаг байсан хэдий ч нэмэр болсонгvй. Харин Пабло Пикассо 92 хvрсэн хэдий ч гэрээслэлээ бичилгvй ертєнцийн бусыг vзvvлжээ. Тvvнийг бараг амьсгаа хураасан єдрєєс нь эхлээд єнєєдрийг хvртэл Пикассогийн олон авгай, янаг амрагийн холбоотой явсан хvvхнvvдээс нь гарсан хvvхдvvдийн хооронд єв эзэмших хэрvvл зарга тасарахгvй байгаа гэнэ. Мєн Пикассо єєд болохоосоо ємнє єєрєєсєє бараг дєчєєд насаар дvv хvvхэнтэй гэрлэж, тvvнийхээ халамж анхаарал дунд амьдарч байжээ.
Судлаачид, хvний амьдралын єнгєрсєн, одоо, ирээдvйг гарын зураас, алганы хээнээс мэдэж болно гэж vздэг. Тухайлбал эхлээд хvний гарыг ажиглах нь чухал. Тэр онцлог шинжээр нь хvнийг сонжих нь бий. Ер нь эртнээс нааш хvнд гарын алгаа хамаагvй харуулж болохгvй гэж євєг дээдэс хэлж, захиж иржээ. Аливаа хvний гарын хурууны зураас алганы хээ єєр хоорондоо адилгvй байдаг. Алганы хээгээр мэргэлэх анхны ном 1887 онд гарсан аж. Тэр цагаас хойш энэ нь шинжлэх ухаан болон хувирчээ. Хvний гарын алганд тоо томшгvй том жижиг олон зураас байдаг. Тэднийг шугам хэмээнэ. Тэр зураас нь огтлолцолтой, хээ угалз мэт харагдах нь бий.
Ширvvн алга
Эрч хvчтэй хvн. Ийм хvмvvс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггvй аж. Тэдний алга голдуу хуурай, хvнтэй гар барихдаа хvртэл чанга байдаг.
Зєєлєн алга
Vлбэгэр сул доройн шинжийн тэмдэг. Гэхдээ ийм хvмvvс тусч, єрєвчхєн байдаг. Тэд гомдомхой, бас єгєємєр сэтгэлтэй байна.
Зузаан алга
Ийм алгатай хvн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн аж. Тийм хvн зєвхєн албан тушаал ахих, єєрийнхєє нэр тєрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг байна. Бусдыг хайрладаггvй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.
Одоо гарын хуруунуудыг ажиглая. Хэн нэгнийг гарын алгаар мэргэлэхдээ хуруунуудыг нь сонждог аж.
Уян хатан хуруу
Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нєхцєл байдлаас єєрийгєє зєв авч гарч чадна. Ийм хvмvvс ихэвчилэн зальжин байдаг аж.
Уян биш хуруу
Єсєрхvv зантай, бусдыг уучилахын оронд, нэгийгээ vзэж байж л санаа нь амарна. Тэд єєрт нь таагvй зvйл хийсэн хvнийг хэзээ ч мартахгvй.
Шулуун хуруу.
Чєлєєтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хvмvvс ихэвчилэн ой сайтай байдаг.
Муруй хуруу.
Энэ нь ихэвчилэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.
Хумс
Хумс нь хvний зан авир, эрvvл мэндийн илэрхийлэл байдаг.
Том хумс - Чимээгvй тайвны илрэл
Том хумстай хvмvvс хорслоос болж зовдоггvй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлvvлэхийн тулд єдєєн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгvй тэвчээртэй байдаг.
Урт хумс - Чадвартайн шинж
Урт хумстай хvмvvс хэрэв хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дvрсхийн асахгvй.
Богино єргєн хумс - мэдрэмжийн илэрхийлэл
Мэдрэмж сайтай хvмvvс. Тэднээс єєрийгєє хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.
Улаан хумс - ходоодны vйл ажиллагаанд єєрчлєлт орсны шинж
Хумсны єнгє эрvvл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан єнгє давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны vйл ажиллагаанд єєрчлєлт орсоны шинж.
Хумсны дээрх цагаан хагас сарнууд-цусны эргэлт муудсны шинж.
Энэ нь хумс тэжээлгvй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерєєсєє хагас саргvй байвал сайн. Гэхдээ энэ нь ховор.
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | world-dream | world-dream
Copyright © 2012. World-Dream | Online movies - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by world-dream