Мөрөөдөл


Сэтгэлийн үзүүрт гийх сайхан хонгор бүсгүйдээ
Сэгсрэн буух цасаар гоёл хийж өгмөөр байна

Сэргэлэн бүсгүй чиний бичсэн шүлгэн мөртүүдийг
Сэвсгэр цасан гоёлдоо шигтгээ болгон чимэглмээр байна ...
Уяхан хонгор сэтгэлтэй бүсгүй чамдаа очмоор л байна
Учрал дуудсан харцнаас чинь утган чимэг хармаар байна
Уянгалагхан дуунаас чинь тайтгарал авч инээд дүүрэн суумаар байна
Уртын урт амьдралдаа чинийхээ дэргэд жаргамаар л байна
Хонгорхон чинийхээ бичсэн шүлгэн мөртүүдийг хэлхэж
Хосгүй хайрын билэгдэл болгон хүзүүндээ зүүгээд алхамаар байна
Хорвоо ертөнцийг хайраараа гийгүүлж гуниг үргээгээд
Холхи оддын орчилд дүүлж хос гялбаа болон мөнхөрмөөр байна ...
Бүсгүй минь.....
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | world-dream | world-dream
Copyright © 2012. World-Dream | Online movies - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by world-dream