Таньд худлаа ярьж байгааг яаж тодорхойлох вэ?


Танд худлаа ярьж байгааг тодорхойлох олон арга бий. Туршлагагүй худалчийг илрүүлэхийн тулд дараах шинжүүдээс нэг хоёрыг нь л илрүүлэхэд хангалттай.
1. Сэтгэл хөдлөл болон хариу үйлдэл нь энгийн үеэсээ удааширч эхлэнэ. Тэрээр яриагаа удаашруулж байгаад, илүү огцомоор дуусгана.
2. Үг болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хоорондын хугацаа уртасна. Жишээ нь, та ажлаа сайн хийжээ гэж хэлснийхээ дараа хэлсэн зүйлээ ухамсарлан инээмсэглэнэ. Үнэн ярьж байгаа хүн сэтгэл хөдлөлөө үгтэйгээ хамт илэрхийлдэг.
3. Худлаа ярьж байгаа нь нүүрэн дээр нь илэрнэ. Жишээ нь, би чамд хайртай гэж байгаа ч исгэлэн лимон идсэн юм шиг болно.
4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нүүр нь бүхэлдээ бус харин зарим хэсэг нь л хувирна. Жишээ нь, ам нь инээж байгаа ч хацар, нүд, хамарны булчин нь ажиллахгүй. Нүд сэтгэлийн толь гэдэг болохоор нүдийг нь анхаар, учир нь нүдний илэрхийллийг хянах хэцүү байдаг.
5. Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэхийг хүсдэг тул энгэрээ тэврэх, хөлөө ачихыг хичээдэг.
6. Харц тулахаас зайлсхийнэ.
7. Чих, хамраа оролдоно. Заримдаа зүрх орчимоо илдэг.
8. Ярих үедээ “Атаклахын” оронд "хамгаалах" болно.
9. “Хамгаалах саад” болгож ухамсарлалгүйгээр ямар нэг зүйлыг таны өмнө тавина.
10. Асуултанд хариулахдаа таны үгийг хэрэглэнэ. Жишээ нь, хоёр давхрын цонхыг чи хагалсан уу? –Хоёр давхарын цонхыг би хагалаагүй.
11. Тодорхой хариулт өгөхгүй харин яаж ч ойлгож болох “бөөрөнхий” хариулт өгнө.
12. Илүү зүйл ярьж олон үг хэлнэ. Яриандаа завсарлага гаргах нь түүнд эвгүй байдаг юм.
13. Худлаа ярьж байгаа хүн төлөөний үг ховор хэрэглэж, нэг өнгөөр ярьдаг.
14. Таньд худлаа ярьж байна гэдгийг ойлговол сэдвээ солиод үзээрэй. Худлаа ярьсан хүн дор нь өлгөж авах бөгөөд тайвширсан харагдана.
15. Марзганах, хошигнох зэргээр сэдвээсээ хазайхийг оролдоно.
Эдгээрийг мэдэж байвал таньд худлаа ярьж байгаа хүнийг тогтооход дөхөм болох болно. Тэгэхдээ та сайн мэдэх хүн дээрээ дээрх аргуудыг хэрэглэвэл илүү үр дүнтэйг санана уу
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | world-dream | world-dream
Copyright © 2012. World-Dream | Online movies - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by world-dream